Архангай аймагт сүүлийн 24 цагт ковидийн халдварын 16 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Тус аймагт Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ‘’Улаан түвшин’’д шилжүүлсэн хугацаа үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн сум доторх зорчих хөдөлгөөнд 4-р сарын 11 өдрийг хүртэл хязгаарлалт хийсэн. Хязгаарлалтай холбоотойгоор Аймгаас сумруу, сумаас аймагруу зорчих хөдөлгөөний хязгаарласан байгаа. Хөдөлгөөн хийх иргэдэд дараах таван тохиолдолд зөвшөөрөл олгож байна. Үүнд:
1. Буян номын ажил гарсан бол,
2. Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар эмнэлгийн бичигтэй иргэд,
3. Улаанбаатар хотын харъяат иргэн зайлшгүй шаардлагаар буцах тохиолдолд,
4. Хүнс, шатахуун тээврийн нөөц бүрдүүлэлт,
5. Ачаа тээвэр зэрэг багтана.
Эдгээр таван шаардлагад нийцэх хөдөлгөөн хийх бол АОК комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой бөгөөд нотлох баримтыг үндэслэн зөвшөөрөл олгох юм. Мөн PCR шинжилгээнд заавал хамрагдсан, шинжилгээний хариу бүрэн гарсан байх шаардлагатай юм.
Архангай аймагт хөл хорионы улмаас саатсан сумдын иргэдийг шат дараатайгаар гаргах ажил үргэлжилж, хөл хорио тогтоосноос хойш 700 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулсны үндсэн дээр орон нутагт нь буцаагаад байна.
Харин бусад сумдаас аймгийн төвд ирэх иргэдийг зайлшгүй шаардлагыг үндэслэн гаргасан СОК-ын зөвшөөрлийн бичгийг үндэслэн нэвтрүүлнэ. Ямар нэг зөвшөөрөлгүйгээр хяналтын пост нэвтэрхийг завдвал зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох болно гэдгийг дахин анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Ulaanbaatart gatssan Arhangain irgedee hezee yaj abah be
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
Самарсайхан ч жинхэнэ самарлаа самарлаа. Халдваргүй байсан бүх аймгийг бузарлалаа. Улаанбаатарыг Ухуаньбаатар болголоо.