Польшийн Сейм (Парламент) Беларустай залгаа хил дээрээ хаалт барих тухай хууль баталжээ.
Хуульд зааснаар, тус улс Беларустай залгаа хил дээр 418 км хаалт барихад зориулж 1.6 тэрбум злот буюу 414 сая ам.доллар зарцуулах гэнэ.
2021 оны есдүгээр сарын эхээр Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда хил зөрчиж буй Хойд Африк, Ойрх Дорнодын хууль бус цагаачдын тоо өссөнтэй холбогдуулан Беларустай залгаа хилийн бүсэд онцгой байдлын дэглэм тогтоохыг үүрэг болгож байсан билээ. Мөн ижил арга хэмжээг Литв, Латвийн эрх баригчид авч байсан юм.
Одоогоор Беларус, Польшийн хил дээр өргөст торон хаалт байрлуулаад байна.
Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко барууны орнууд Минскийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Европ руу чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг тогтоон барих хүч, мөнгө байхгүй гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Беларусын буруу удирдлагын гайгаар ард түмэн нь хохирч байна