Асрамжийн төвийн залуусыг түрээсийн сууцаар дэмжих НОСК-ийн ажил зогсжээ

2022 оны 02 сарын 24

Асрамжийн төвөөс насанд хүрээд гарч байгаа залуусаас түрээсийн сууцанд хамруулах НОСК-ийн ажил зогсжээ.

Нийсэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК / НОСК/-тай хамтран асрамж халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг түрээсийн орон сууцанд хамруулах санамж бичгийг 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр байгуулсан.

Энэ ажлын эхлэл болгож тухайн үед “Өнөр бүл” хүүхдийн төв болон “Манай гэр” асрамж халамжийн төвөөс тус бүр нэг хүүхдийг Түрээсийн орон сууцанд оруулж, ажлын байраар хангасан.

Улмаар асрамж халамжийн төвөөс гарч байгаа залуусыг түрээсийн орон сууцанд хамруулах ажил дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих байв. Гэвч энэ ажил тэр цагаас хойш дахин хэрэгжээгүй, зогсжээ.

Энэ талаар НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайханаас тодруулахад “Тус ажлын хүрээнд түрээсийн орон сууцанд орсон залуу маань манайд ажиллаж байгаа. БХБЯ-аас зорилтод бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журамд өөрчлөлт оруулах, хамрах хүрээг тогтоох асуудлаар ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг энэ оны зургаадугаар сарын 30-нд дүгнэлтээ танилцуулна. Тэр үед уг ажил үргэлжлэх эсэх нь тодорхой болох байх” гэдэг хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top