"Өнөр бүл"-ийн тамирчид ДАШТ-ээс хүрэл медаль ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА

2022 оны 11 сарын 12

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй мэргэжлийн Жюү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээнд "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн дэргэдэх "Almighty BJJ & MMA Academy" клубын 3 тамирчин эх орноо төлөөлөн оролцсон юм.

Тэмцээний 37 кг-ийн жинд тус төвийн хоёр тамирчин тус бүр хоёр ялалт байгуулж, хүрэл медалийн төлөө хоорондоо таар, Н.Одбаатар медалийн эзэн болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Сонирхуулахад тамирчин хүүхдүүдийг Олон улсын шүүгч, дасгалжуулагч Н.Мөнхбаяр дасгалжуулсан бол "Ангууч" буюу Б.Баттөр багш, тамирчддын зардлыг найз нөхөд, сайхан сэтгэлт байгууллагуудын тусламжтайгаар буюу хувиасаа гаргажээ.

"Ангууч" нь "Ододтой Бүжиглэе" шоу нэвтрүүлгийн ялагчийн шагналаараа НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран "Өнөр бүл" хүүхдийн төвийн дэргэд "Almighty BJJ & MMA Academy" спорт клубыг байгуулжээ. Тэр цагаас хойших жил гаруйн хугацаад тус клубийн 20 гаруй тамирчин хүүхэд жью-жицүгээр тууштай хичээллэж, дүүрэг, хот, улсын хэмжээний тэмцээн уралдаануудаас 30 гаруй шагнал хүртсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үүриинцолмон(192.82.70.101) 2022 оны 11 сарын 12

Жиү жиүцү одоогоор олон улсад хөгжөөд удаагүй мөн олимпиин бус төрөл учраас сонирхогч улс орон харьцангуй цөөхөн спортын төрөл

0  |  0
Top