Өнөр бүл | "ХАЙРАНД ДЭЛБЭЭЛСЭН ЦЭЦЭГС" урлагийн тоглолтод урьж байна

2022 оны 11 сарын 09

"Өнөр бүл хүүхдийн төв" нь Монгол Улсын хойч ирээдүй болсон авьяаслаг хүүхдүүдийнхээ бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, урлаг, гоо зүйн мэдрэмжтэй болгож, урлагаар дамжуулан нийгэмшүүлэх улмаар тэдний дотоод ертөнц, авьяас чадварыг нээн илрүүлэх, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр урлагийн тайлан тоглолтоо иргэд, олон нийтэд тайлагнадаг.

Энэ жилийн "Хайранд дэлбээлсэн цэцэгс" урлагийн тайлан тоглолт 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14.00 цагаас Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны их танхимд болно.

"Өнөр бүл хүүхдийн төв"-д өнөөдрийн байдлаар 170 хүүхэд амьдарч байна. Тэдний 10 нь 1-5, 50 нь 6-12, 110 нь 12-17 насны хүүхдүүд байна. Эрхэм хүндэт та бүхнийг тэдний хөдөлмөр, авьяас чадварыг дэмжиж, тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тоглолтын тасалбар 15 мянган төгрөг бөгөөд билетийг тоглолтын өдөр билетийн кассаар авах боломжтойгоос гадна 95098437, 88081430 дугаараар холбогдон аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top