"Өнөр бүл"-ийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна

2022 оны 02 сарын 26

"Гэмтэл согог судлалын үндэсний төв"-ийн эмч нар өнөөдөр /2022.02.26/ Асран хүмүүжүүлэх "Өнөр бүл хүүхдийн төв" дээр ажиллаж, хүүхдүүд болон ажилтан, албан хаагчдад урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж байна.

Үүнд:

-Хэвлийн эхо

-Зүрхний бичлэг

-Гэмтэл согогийн үзлэг, оношилгоо багтжээ.

“Өнөр бүл хүүхдийн төв”-д энэ оны хоёрдугаар сарын байдлаар 2-18 насны 180 гаруй хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top