Их Британид сармагчны цэцэг өвчнөөр хүн халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.
Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр, энэхүү ховор тохиодог халдварт өвчнөөр халдварласан хүн саяхан Нигери улсад зорчсон байна. Эх баригчид өвчтөн тус улсад халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна.
Өвчтөн өдгөө эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд хавьтагчдыг нь тогтоохоор ажиллаж байна гэж тус агентлаг мэдэгджээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, энэхүү ховор тохиодог зоонозын халдвар өвчин чийглэг ширэнгэн ойтой зэрэгцээ оршдог Африкийн төв болон баруун бүс нутагт гол төлөв гардаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Англид дандаа янз бүрийн өвчин гарч тархах юмаа