Баянзүрх дүүргийн удирдах баг дүүрэгт 2022 онд хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэж буй компаниудтай уулзлаа.
Уулзалтаар 2020, 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлууд дээр гарсан алдаа дутагдлыг талаар санал бодлоо солилцлоо. Энэ үеэр Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэлэхдээ "2020, 2021 онд коронавирусын цар тахлаас үүдэлтэй тохижилт, бүтээн байгуулалтын зарим ажлуудад хүндрэл учирсан. Үүнээс болж та бүхний хийсэн зарим ажлуудад стандарт, чанарын шаардлага хангаагүй тохиолдол хүртэл гарсан.
Тиймээс энэ жил бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийж буй компаниуд энэ мэт алдааг давтахгүй байж хүндрэлтэй асуудал байвал шууд дүүрэг орон нутагтайгаа ирж уулзаж, холбогдож эргэх холбоотой ажиллахыг хүсье. Та бүхний хийж хэрэгжүүлж буй ажил бүр дүүргийн иргэдийн эрх ашиг, тэдний сайн сайхан орчинд амьдрах эрхийн төлөө хийгдэж байгаа учраас хариуцлагатай ажиллаарай" гэлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )