Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банк, Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр” техник туслалцааны төслийг нийслэлийн гурван дүүрэгт хэрэгжүүлэхээр эхлүүлж буй бөгөөд төслийн үнэлгээний баг Баянзүрх дүүрэгт ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Цагдаагийн газрын дарга П.Очбадрах, Бүртгэлийн хэлтсийн дарга П.Мөнхбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг, Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Г.Атармаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх, Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү төслийн хүрээнд Баянзүрх дүүргээс нийт долоон хороог сонгон нийт 370 өрхийн нийгмийн суурь үйлчилгээг хэрэгжүүлэх, нийгмийн халамжид хамруулах, банк санхүүгийн байгууллагад холбон зуучлах, хэрхэн санхүүгээ зохицуулах талаар сургах зэргээр олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Уг төсөл нь 2023 оны 12 сарыг дуустал хэрэгжих бөгөөд хамрагдаж байгаа өрхүүдийн 80 орчим хувийг амьжиргааны түвшнийг дэмжиж орлогыг нь нэмэгдүүлсэн байхаар төлөвлөж байгаа тухай мэдээллийг Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )