М.СҮХБААТАР: Залуу хүчит аваргаас гэр авсан энэ өдөр "Миний хамгийн аварга өдөр" байлаа

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 08

Үндэсний өв тээгч залуучуудаа дэмжих, өв уламжлалаа хадгалж авч үлдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлж байна.

21 аймагт хэрэгжүүлж буй энэ төсөлд Ховд аймгаас баруун монголын Икел хөгжмийн гурван үеийн өв тээгч, тус хөгжмийг орон нутагтаа хөгжүүлэх, хүүхэд залуучуудад зааж сургах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа М.Сүхбаатарын гэр бүл хамрагдлаа.

Тэрбээр өнгөрсөн 16 жилийн хугацаанд морин хуур, икэл хөгжмийн сургалт явуулж 500 гаруй хүүхэд, багачуудыг хамруулжээ. 

М.Сүхбаатар энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Залуу хүчит аваргаас өргөө цагаан гэр хүлээн авсан миний амьдралын хамгийн аварга өдөр байлаа" хэмээн бичсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top