Баянзүрх дүүрэг "Эко жорлон”-ийн төслийг дэмжинэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Баянзүрх дүүргийн иргэн М.Золхүү байгаль экологид ээлтэй, бохироо соруулдаг “Эко жорлон” хийгээд хоёр жил болж байна. Эко жорлондоо агааржуулагч хоолой, суултуур гэх мэт нэмэлт тоноглол суурилуулж үнэргүй, тохилог болох боломжийг ч бүрдүүлж өгчээ. Ихэвчлэн зуслангийн бүсэд амьдарч байгаа иргэд хашаандаа энэ төрлийн шийдлийг нэвтрүүлж, байгальд ээлтэй жорлонг хийлгэдэг байна.

Гэр хорооллын болон зуслангийн бүсэд амьдардаг иргэдийн одоо ашиглаж байгаа жорлон бороо орсон үед бохир хальж улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл М.Золхүү энэ эрсдэлийг тооцож, бороо орсон үед бохир халихгүй байх шийдлийг олсон байна. Төслөө илүү олон хүнд хүргэх, байгаль экологид үзүүлж буй сөрөг нөлөөллийн арилгахын тулд ажлын байр түүнд хэрэгтэй байгаа. Тиймээс ч Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсан юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цаашид дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.69.3) 2022 оны 08 сарын 31

Эко жорлон зусланд хэрэгтэй хотод инженерийн шугамд холбохоос өөр гарц байхгүй Энэ дарга нар минь шартаагүй мансуураагүй үедээ энэ асуудлыг авч үзээч яг утааны зовлонгоор явж байна. 400 тэрбумыг хармаалцгаасны дараа зөв саналыг авч хэрэглэсэнийг давтах гээд байна.30 гаруй жил гэр хорооллыг шугамд холбох маш олон санал дэмжигдээд л яваад байсан огт хэрэгжсэнгүй .хэн хаана нь унагаад байнаа Одоо 21-р зуунд ”эко” жорлон,модон жорлон гэж маргаад сууж байгаадаа ичмээр биш гэжүүГол шугам тавиад өгвөл хашааруугаа өөрсдөө оруулчихнаа

0  |  0
Top