Баянзүрх дүүргийн Засаг дарга 11,28 дугаар хороонд ажиллалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо нь 3427 өрх айл, 9437 иргэнтэй. Дүүргийн алслагдмал хороодын нэг.

2022 онд 11 дүгээр хороонд Налайхын төв замаас 126 дугаар сургууль хүртэл 260м хатуу хучилттай авто зам, хоёр зөөврийн худаг, хорооны нутаг дэвсгэрт зам хусаж тэгшлэх ажлууд хийгдэнэ. Мөн Улсын төсвөөр баригдаж буй 1000 хүний суудалтай спорт цогцолборын үерийн далангийн ажил хийгдэж байгаа бол Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Булгачны хороололд 202 ширхэг гэрэлтүүлэг шинээр тавьсан.

Сургуулийн удирдлагууд болон цагдаагийн хэлтсээс хүүхэд аюулгүй зорчих нөхцөл боломжоор хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч Налайхын төв зам дагуу явган хүний гарц байгуулах, зарим сургуулиуд хүүхдийн автобустай болох асуудлыг хөндлөө.

 

 

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо нь 3155 өрхийн 11470 хүн амтай. Энэ онд таван байршилд авто замын ажил хийгдсэн. Одоогоор гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Мөн Австрийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3,4,5 дугаар хэсэгт 271 гэрэлтүүлэг хийгдэж өнгөрсөн оны долоодугаар сард бүрэн ашиглалтад орсон. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан эрүүл мэндийг нь дэмжих үүднээс хороо бүрд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болсон. Энэ ажлын эхлэл болгож 28 дугаар хороонд орчин үеийн стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулсан.

Цаашид 28 дугаар хороонд гэрэлтүүлэг, сургууль цэцэрлэгийн өргөтгөл барих, автобусны эцсийн зогсоолыг нүүлгэх зэрэг бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагатайг байгааг хорооны засаг дарга хэллээ

Хороодод тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцах, цаашид шийдвэрлэж ажиллахын тулд Баянзүрх дүүргийн Засаг дарга болон дүүргийн удирдлагууд дүүргийн хороодод ажиллаж байгаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top