Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо нь 2485 өрх айл, 9171 иргэнтэй. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 22 хорооноос 32 дугаар хороо болон салж бүтэц зохион байгуулалтаар хоёр хуваагдсан.
22 дугаар хороонд энэ онд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дахин төлөвлөлтөд орсон Төмөр замын 200,201,202 дугаар байрны магистрал шугам, нийслэлийн хөрөнгө оруулалтаар Батлах хамгаалах яамны баруун талаар асфальтан болон явган хүний зам, Цэргийн төв эмнэлгийн урд талаар явган хүний зам, Батлан хамгаалахын яамны 69А байрнаас холбооны сургуулийн урд тал хүртэлх 190 метр чулуун зам, 40 метр асфальтан замын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн орон нутгийн хөгжлийн сангаар “City toilet” байгуулахаар болсон.
Хороо улсын цэцэрлэггүй учраас цаашид боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс цэцэрлэг байгуулах, камержуулалт хийх хэрэгтэй байгааг хорооны засаг дарга танилцуулсан.
Баянзүрх дүүргийн 32 дугаар хороо 2681 өрх, 8978 иргэнтэй. 98 хувь нь гэр хороолол, хоёр хувь нь байшин хороолол. Энэ онд тус хорооны 16 дугаар гудамжинд чулуун зам болон хорооны байрны ард талд авто машины зогсоол хийсэн. Мөн Баруун Алтан-Өлгийн 36 дугаар гудамж, Зүүн Алтан-Өлгийн 11 дүгээр гудамжинд газар чөлөөлөлт хийгдэж авто замын ажлыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэл 40 хувьтай явагдаж байна. Цаашид камержуулалт, гэрэлтүүлэг шинээр хийх, тоглоомын талбай засаж сайжруулах, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах шаардлагатай байгааг хороон засаг дарга танилцуулсан бол Өрхийн эрүүл мэндийн төвөөс байрны засварын ажлыг эхлүүлэх, эрүүл мэндийн тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс авто машинтай болох шаардлагатай байна гэлээ.
Тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай явц, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг дарга хороодод ажиллаж байгаа. 22 дугаар хорооны хувьд хэд хэдэн байршилд дахин төлөвлөлт хийгдэж байгаа бөгөөд барилгын гүйцэтгэгч компанитай тогтмол уулзалт зохион байгуулж хамтран ажиллах хэрэгтэй гэсэн юм. Хороо болон Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудаас өгсөн саналыг хүлээн авч, цаашид шийдвэрлэж ажиллахад анхаарна гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Батлан хамгаалах яамны баруун талаар тавьсан замаар чинь барилгын том машинууд давхиад эвдээд дууслаа.
Баярмөнх гэж эргүү луйварчин ямарч бодит ажил хиййхгүй байж худлаа энүү тэрүүгээр явж лайв хийгээл ажил хийж бгаа дүр эсгээл бас нэр дэвшиж сонгогдоод ахиухан юм хусах санаатайм байхдаа, Энэ дүүрэгт ядаж ганц бодит ажил хийчээч чадахгүйлдээ чи\n