Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдэд шаардлага өглөө

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр, ТҮЦ байрлуулан үйл ажиллагаа явуулж буй иргэдэд шаардлага тавьж, ТҮЦ-ээ нүүлгэх, заасан хугацаанд нүүлгэхгүй бол албадан нүүлгэх ажлыг эхлүүллээ.

Автобусны буудлын ойролцоо иргэдийн зорчих хэсэгт ТҮЦ байрлуулснаар осол гарах, ая тухтай байдал алдагдах болон орчны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг иргэдийн гомдол маш ихээр ирдэг. Тиймээс Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба, харьяа хорооноос нь төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг бодолцож зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг албадан нүүлгэх ажлыг хойш тавьсан ч одоо бол 14 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд нүүлгээгүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээ авна гэдгээ албаны хүмүүс хэлж анхаарууллаа. ТҮЦ-үүдийг нүүлгэж, оронд нь иргэдэд ээлтэй тохижилтын ажил хийнэ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ (192.82.92.153) 2022 оны 10 сарын 05

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД АА. 4-ЗАМ, ТБД - АНДУУД, 25 - ЭМИЙН САНГИЙН БУУДЛУУДЫН ОРЧИМД БАЙГАА ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХААСАН ТҮЦНҮҮДИЙГ ЗАЙЛУУЛЖ ӨГӨӨЧ. ЯВГАН ЯВАХАД СААД БОЛЖ БУУДАЛ ОРЧИМД ХҮМҮҮС МӨРГӨЛДӨЖ БАЙНА ШҮҮ. ТҮЦ-НИЙ ЭЗЭД БАС ОЙЛГООД ХОЛДОЖ ӨГӨӨЧЭЭ, 30 ЖИЛ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ДЭЭР ХУДАЛДАА ХИЙЛЭЭ, ОДОО БОЛНО БИЗДЭЭ....

1  |  0
Oogii(202.9.46.236) 2022 оны 09 сарын 21

Manai end chd iin dvvren tvts bna

0  |  0
22000(66.181.160.83) 2022 оны 09 сарын 21

зөв шүү

0  |  0
Top