Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах 62-р цэцэрлэгийн урд талбайг өмнө эцэг эхчүүд хандиваар шороо асган тэгшилдэг ч буцаад шавар шалбааг болж хүүхэд багачууд, эцэг эхчүүд явганаар болон автомашинаар зорчиход хүндрэлтэй байсан.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилга гаргаж холбогдох байгууллагад уламжилж асьфалтан хучилттай зогсоол, явган зам болгон тохижууллаа.
Мөн 62-р цэцэрлэгийн урд талбайг дүүргийн өмнөх удирдлагууд орон сууц барих зориулалтаар иргэнд эзэмшүүлсэн байсныг тус хавийн иргэдтэйгээ хамтарч дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд уламжилж нийтийн эзэмшилд эргүүлэн авч чадлаа. Иргэндээ ээлтэй ажлууд үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )