Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр халхлах хэрэгтэй

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14
Хавар, намарын улиралд газар гэсэх, хөлдөхтэй зэрэгцэн газар хөдлөлтийн их бага чичирхийлэл мэдэгддэг. Өнөөдөр л гэхэд нийслэл төдийгүй зарим орон нутгуудад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас гаргасан "Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ"-ний санамжийг та бүхэнд хүргэж байна.
Газар хөдлөлтийг мэдэрсэн даруйдаа өвдөглөн доош сууж, толгой мөрөө халхлан мөлхөөд даацын хана, ширээ гэх мэт зүйлсийн дор хөл гараа гаргалгүй бүтэн биеэрээ орж, тогтвортой зүйлээс чичирхийлэл зогстол сайн зуурч барина.
 
Байшин дотор байгаа бол гадаа гаралгүй, гарах гарцыг хаалгүйгээр чичирхийлэл зогстол хүлээнэ. Цонх, толь, гэрлэн бүрхүүл, үзүүртэй зүйлс, хүнд тавилгаас холдоно.
 
Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр хурдан халхалж гэрлийн бүрхүүл унаж орж ирэх үеийн эрсдэлээс хамгаална.
 
Машинд явж байх үед газар хөдөлбөл аль болох өндөр барилга, мод, гүүр, нүхэн гарц, цахилгааны шонгоос холдож замаас гарч зогсон чичирхийлэл зогстол машин дотор хүлээнэ.
 
Өндөр барилга дотроос гарахдаа цахилгаан шатнаас татгалзаж явган шат ашиглана. Цахилгаан шат гацах аюултай.
 
Уул хадтай газарт хад чулуу нурах аюултайг анхаарна.
 
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙГ АЮУЛ БАГАТАЙ ДАВАХ БЭЛТГЭЛ:
 
  • Хананд өлгөдөг зүйлсийг маш сайн бэхлэх /ханын зураг, ханын зурагт гэх мэт/.
  • Дээрээс унаж дарж болзошгүй зүйлсийг аль болох доогуур байрлуулах. Дээрээс унаж дарж болзошгүй зүйлсийг аль болох доогуур байрлуулах.
  • Дээрээс унаж дарж болзошгүй зүйлсийг аль болох доогуур байрлуулах.
  • Доош суух, биеэ халхлах, сайн барих гэсэн дээр дурдсан дүрмийг гэртээ давтах, хүүхдүүддээ зааж өгөх, хамт давтах.
  • Гэр бүлээрээ онцгой байдлын төлөвлөгөөтэй болж, хэрвээ холдож салсан үед хаана уулзахаа товлосон газартай болох /газар хөдлөлтийн үед маш олон хүмүүс төөрч алга болдог/

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН НӨӨЦ:
  • Хамгийн багаар тооцоход 3 хоногийн усны нөөц
  • Удаан хадгалах боломжтой лаазалсан ба ууттай хүнс
  • Дохио өгөх зориулалттай үлээдэг шүгэл
  • Гар хөлийг бүрэн халхлах бат бэх хувцас, зузаан ултай гутал
  • Дээрээ чийдэнтэй каскан малгай
  • Гар чийдэн
  • Галын хор
  • Зайгаар ажилладаг жижиг оврын холбооны хэрэгсэл
  • Эм болон анхны тусламжийн хайрцаг
  • Олон төрлийн батерей зай
  • Утас цэнэглэх хэрэгслүүд /нар, салхины эрчим хүчээр ажилладаг цэнэглэгч/

 

БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ДААТГАЛД ХАМРАГДАХ:
 
  • Өөрийн болон байрны зохион байгуулалтыг газар хөдлөлтөнд тэсвэртэй болгон өөрчлөх, засвар хийх
  • Байшин барилгаа хэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартайг мэдэх
  • Байшин барилгын аюулгүйн гарц

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top