Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн ажлын явцыг шалгалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд өнөөдөр /2022.10.26/ дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэх “IGM буюу Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-гийн төслийн ажлын явцыг шалгалаа. Тус төслийг хариуцаж буй байгууллагын зүгээс эхний ээлжинд мод тарих, талбайг хашаалах, зураг төслийн ажилд анхаарч буйгаа мэдэгдсэн.

 

 

Энэ үеэр Засаг дарга Н.Баярмөнх Нийслэлийн төдийгүй Үндэсний хэмжээнд томд тооцогдох, олон улсын өнгө төрх, хэв шинжийг агуулсан цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүрэгт барьж байгуулах төслийг хариуцаж байгаа байгууллага ажлаа хийхдээ дутуу дулимаг, тааруу хийж байгааг хэлсэн. Мөн зураг төсөл, хашаалж буй байдал, хэв шинждээ онцгой анхаарч үр дүнтэй ажиллахыг үүрэг болголоо.

 

 

IGM олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 300 га талбайг хамарч Нийслэл хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалж баригдаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор иргэдийн амарч зугаалах, ая тухтай таатай орчин бүрдэхээс гадна Баянзүрх дүүргийн зүүн бүсийн иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж нэмэгдэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top