Туул гол дагуух тохижилтын ажил дууслаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Баянзүрх дүүргээс иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой газруудыг бий болгож ээлтэй орчныг бүрдүүлэх ажлууд үргэлжилсээр байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 11-р хороо "АСЕМ ВИЛЛА" хотхоны хойно Туул голын эрэг дагуух газрыг тохижууллаа.

 

 

Шинээр тохижуулсан талбайд амралтын талбай, авто зогсоол, нийтийн бие засах газар, сандал, сүүдрэвч, явган зам ногоон байгууламж гээд хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх зүйл бий. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж зорчих замыг бий болгож өгсөн.

 

 

Ингэснээр өмнө автомашинтайгаа ирж Туул гол гаталдаг, автомашинаа угаадаг, зохисгүй амардаг байдал ард хоцорч, байгалд ээлтэйгээр гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалах боломжтой болж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top