ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 17

Өнөөдөр 2025.03.17. Энэ оны 76 дахь өдөр бөгөөд он дуусахад 289 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 01 минутад мандаж, 19 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 1 хэм, шөнөдөө 9 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бангладешт Хүүхдийн өдөр, АНУ-д Ирланд хоолны баяр, Тайландад Муай Тай боксын өдөр, Ирландад Гэгээн Патрикийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Жованни Трапаттони, жүжигчин, дуучин Сидни Ром, Канадын дуучин, жүжигчин Даниэль Лавуа, Францын жүжигчин Бернар Фарси, Америкийн жүжигчин, продюсер Курт Рассел, Америкийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Кэти Ледеки зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр МАХН-ын 13 дугаар их хурал нээгдэв. 617 төлөөлөгч, 13 орны засгийн газрын төлөөлөгчид оролцсон энэхүү их хурлаар 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталж, нэгдэлжүүлэх, атар газар эзэмших зорилт тавьжээ.

1970 оны энэ өдөр МАХН-ын Төв хорооны тогтоолоор хувьсгалчдын нууц хоёр бүлгэм нэгдэн зургаадугаар сарын 25-ны өдрийг Монголын хувьсгалчдын өдөр болгохоор тогтоол гаргажээ.

2003 оны энэ өдөр Монгол Улс Эдийн засгийн онцгой бүс нутгийг байгуулах Хятад улсын туршлагыг судлан, чөлөөт бүс байгуулах ажлыг хурдацтай хэрэгжүүлж эхэлжээ.

2011 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах тухай зөвлөмж гаргав.

2014 оны энэ өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн мал хамгаалах санг байгуулжээ.

Мөн энэ өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн ес дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь барилдаанаа хийж, өрсөлдөгч Тотиозаныг яллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах болон “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа болжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1521 оны энэ өдөр Фернан Магеллан Филиппинийг нээжээ.

1932 онд Финланд хуурай хуулиа сулруулах зорилгоор 875 мянган шил согтууруулах ундаа импортолжээ.

1950 оны энэ өдөр АНУ-д Менделеевийн үелэх системийн 98-р химийн элемент болох калифорнийг нээсэн тухай зарлав.

1950 оны энэ өдөр Далай лам Төвөдөөс Энэтхэгийн Дарамсала хот руу зугтан гарчээ.

1963 онд Бали арлын Агунг галт уул дэлбэрсний улмаас 1100 гаруй хүн амиа алдав.

2004 онд Косовод 34 сүм, хийдийг шатаажээ.

2023 оны энэ өдөр Олон улсын эрүүгийн шүүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах зөвшөөрөл олгожээ.

Билгийн тооллын 18. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu