Өнөөдөр 2025.03.24. Энэ оны 83 дахь өдөр бөгөөд он дуусахад 282 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 47 минутад мандаж, 19 цаг 10 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр. Угандад өнөөдөр Мод тарих үндэсний өдөр бол Аргентинд Хууль, шударга ёсны өдөр юм.
Өнөөдөр Америкийн жүжигчин Рональд Ли Эрми, Питер Жейкобсон, Лара Флинн Бойл, Жим Парсонс, Жессика Честейн, Английн жүжигчин Патрик Малахайд, Францын жүжигчин Жан-Кристоф Буве, Испанийн жүжигчин Мария Вальверде зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1955 оны энэ өдөр БНХАУ-ын Төмөр замын яам Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр зам болон ЗХУ, БНМАУ-ын олон улсын шууд ачаа тээвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Хятадын төмөр зам ачаа тээвэр зохицуулах комисс байгуулж, мэргэжлийн хяналт шалгалт хийх хоблогдох нэгж байгууллагын бэлтгэл ажлыг гүйцэтгэн, мөн жилдээ багтаан олон улсын ачаа тээвэрлэлт ашиглалтад орох тухай баталгаа өгсөн байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1934 оны энэ өдөр АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгожээ.
1965 оны энэ өдөр Сансрын "Рейнжер 9" хөлгийн нислэгийг телевизээр шууд дамжуулав.
2003 оны энэ өдөр Арабын лигийн орнуудын хуралдаанаар Иракт явуулж байгаа АНУ, Их Британийн цэргийн ажиллагааг хууль бус гэж үзжээ.
2008 оны энэ өдөр Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
2020 онд Олон улсын олимпын хороо ковид-19 цар тахлын улмаас 2020 оны зуны олимпын их наадмыг 2021 он хүртэл хойшлуулсныг зарлажээ.
Билгийн тооллын 25. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )