Гуравдугаар сарын 24, 25-нд ихэнх нутгаар салхи, шуургатай сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв: Гуравдугаар сарын 21, 22-нд ихэнх нутгаар дулаан байх хэдий ч 23-нд нутгийн хойд хэсгээр, 24, 25-нд ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүснэ. Мөн 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Сэтгэгдэл ( 0 )