ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 26

Өнөөдөр 2025.03.26. Энэ оны 85 дахь өдөр бөгөөд он дуусахад 280 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 43 минутад мандаж, 19 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатарт хур тунадастай. Өдөртөө 7 хэм, шөнөдөө 11 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн тооны өдөр, Нил ягаан буюу Эпилепси өвчинтэй тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдөр Вьетнамд Залуусын өдөр, Украинд Үндэсний гвардийн өдөр, Бангладешт Тусгаар тогтнолын өдөр, Малид Ардчиллын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Америкийн жүжигчин Женнифер Грей, Эми Смарт, сагсан бөмбөгч Жон Стоктон, программист, “Google” хайлтын системийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж, Английн жүжигчин Кира Найтли, Японы уран гулгагч Сатоко Мияхара зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Улаанбаатар хотын төв цахилгаан комбинат буюу Нэгдүгээр цахилгаан станц ашиглалтад оржээ.

1956 - БНМАУ, БНХАУ, ЗСБНХУ, Албани, Болгари, Унгар, БНХГУ, Польш, Чехославок улсын төлөөлөгчид хамтран Москва хотноо цөмийн судалгаа хийжээ.

1958 - БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройноос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлх хэсэгт байгаа хоорондын хилийн тухай гэрээ байгуулав.

1963 - БНХАУ-ын Засгийн газраас “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-г бүрэн эхээр нь нийтэд тунхаглажээ.

2006 - Хятад, Монгол талууд Рашаан-Сүмбэр боомтын хил орчимд гол дээгүүр гүүр барих асуудлыг хэлэлцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1812 оны энэ өдөр хүчтэй газар хөдлөлтийн улмаас Венесуэлийн Каракас хотын 90 хувь сүйрч, 20 мянга гаруй хүн амиа алдав.

1845 оны энэ өдөр АНУ-д эмнэлгийн шархны наалт патентлагджээ.

1934 онд Британид жолооны шалгалт авч эхэлжээ.

1953 онд Америкийн эмч Жонас Эдвард Солк саа өвчний эсрэг вакциныг амжилттай туршсанаа зарлав.

1973 оны энэ өдөр анх удаа эмэгтэйчүүдийг Лондонгийн Хөрөнгийн биржийн зааланд оруулжээ.

2000 онд Владимир Путин 47 насандаа анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдов.

Билгийн тооллын 27. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu