Өнөөдөр 2025.03.27. Энэ оны 86 дахь өдөр бөгөөд он дуусахад 279 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 41 минутад мандаж, 19 цаг 14 минутад жаргана.
Улаанбаатарт цас орно. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 14 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын театрын өдөр, Олон улсын вискиний өдөр тохиож байна. Мьянмарт өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр, Анголад Ялалтын баяр, ОХУ-д Оросын үндэсний гвардийн дайчдын өдөр, Японд Сакура цэцэглэх баярыг тэмдэглэж байна.
Өнөөдөр Америкийн алдарт жүжигчин, найруулагч Квентин Тарантино, тус улсын бүх цаг үеийн шилдэг 100 дуучны нэг Мерайя Кери, Германы алдарт хаалгач Мануэл Нойер, дуучин, жүжигчин Ферги, Испанийн хөл бөмбөгч Марк Муниеса нар мэндэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1915 оны энэ өдөр АНУ-д шинж тэмдэггүй гэдэсний хижиг өвчин тээгч Мэри Маллоныг бүх насаар нь хөл хорионд оруулжээ.
1975 онд Аляскийг дундуур нь холбосон байгалийн хийн хоолойг барьж эхлэв.
1981 онд Польшийн хөдөлмөрчид ажлын цагийг багасгах шаардлага тавьж нэгдмэл хөдөлгөөн өрнөжээ. Жагсаалд 12 сая польш иргэн оролцсон байна.
1993 оны энэ өдөр БНХАУ-ын даргын суудалд Жианг Земин суужээ.
1998 оны энэ өдөр АНУ-ын Хүнс болон эмийн хяналтын хороо бэлгийн сулралтай эрчүүдийг виагра эм уухыг хүлээн зөвшөөрсөн байна.
2020 онд Умард Македони НАТО-ийн 30 дахь гишүүн орноор элсжээ.
Билгийн тооллын 28. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )