ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 07

Өнөөдөр 2025.04.07. Энэ оны 97 дахь өдөр бөгөөд он дуусахад 268 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 18 минутад мандаж, 19 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Словенид өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Руандад Хоморголон устгалд өртсөн хүмүүсийг дурсах өдөр, Арменд Эх хүний гоо сайхны өдөр, Мозамбикт Эмэгтэйчүүдийн, АНУ-д Үндэсний шар айрагны өдөр.

Өнөөдөр Америкийн кино найруулагч, Оскарын зургаан удаагийн шагналт Фрэнсис Форд Коппола, Германы Канцлер асан Герхард Шрёдер, Хонконг-Америкийн жүжигчин, найруулагч, тулааны урлагийн мастер Жеки Чан, Шинэ Зеландын жүжигчин, Оскарын шагналт Рассел Кроу, Оросын жүжигчин, хөтлөгч Михаил Полицеймако, Францын хөлбөмбөгч Франк Рибери зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1930 оны энэ өдөр Улсын зургаадугаар их хурал хуралджээ. Тус их хурлаар нутгийн засаг захиргааны хуваарьт өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргав. Мөн латин үсгийг улсын албанд хэрэглэх шийдвэр гаргажээ.

1955 оны энэ өдөр Хятад-Монголын “БНМАУ-ын бүтээн байгуулалтад туслах ажилчид томилох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

1961 оны энэ өдөр “БНХАУ болон БНМАУ-ын 1961 оны Соёлын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу хоёр улсын Засгийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны ажилтан, дээд боловсролтой ажилтан, жүжигчдийг харилцан илгээх тухайд тохиролцов.

2006 оны энэ өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас хоёр улс Энх тайвны гүүрийг засан сэлбэх барилгын хэлэлцээрт гарын үсэг зурж, хятад ажилчид тавдугаар сараас эхлэн Энх тайвны гүүрийг засах ажил эхлэх болсныг зарлажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1348 онд Прагад Карловын их сургууль үүдээ нээжээ.

1827 онд Английн эмзүйч Жон Уокер өөрийнхөө зохион бүтээсэн чүдэнзээ худалдаанд гаргажээ.

  1.  энэ өдөр Ангараг гарагийг судлах зорилготой “Одиссей” хөлөг хөөрчээ.

2003 оны Оны  энэ өдөр АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв.

2024 оны энэ өдөр Мозамбикт завь хөмөрч, 100 гаруй хүн амиа алдав.

Билгийн тооллын 10. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu