Өнөөдөр 2025.04.09. Энэ оны 99 дахь өдөр бөгөөд он дуусахад 266 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 14 минутад мандаж, 19 цаг 33 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Данид Германы эзлэн түрэмгийллийг дурсах өдөр бол Филиппинд Батааны тулааны, Косовод Үндсэн хуулийн, Гүржид Үндэсний нэгдлийн, Финландад Фин хэлний, Тунист Эх орончдын, АНУ-д Дайны хоригдлуудыг дурсах өдөр юм.
Өнөөдөр Францын жүжигчин Жан-Поль Бельмондо, Америкийн жүжигчин Деннис Куэйд, Марк Пеллегрино, Синтия Никсон, Женна Жеймсон, Кристен Стюарт, Оросын дуучин, жүжигчин Альбина Жанабаева, Японы уран гулгагч, тивийн аварга Каори Сакамото зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1860 оны энэ өдөр “фонавтограф” төхөөрөмжөөр анх удаагаа хүний яриаг бичжээ. Төхөөрөмжийг Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвил зохиосон байна.
1914 оны энэ өдөр Мексикийн баруун эрэгт дэлхийн цэргийн түүхэнд анх удаагаа агаарын тулалдаан болжээ.
1937 оны энэ өдөр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болов. Японы зохион бүтээсэн “Камиказе” онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газарджээ.
1957 оны энэ өдөр Египет улсад Суэцийн сувгийг албан ёсоор нээж, хөлөг онгоцнуудыг зорчуулж эхэлжээ.
1967 оны энэ өдөр “Боинг 737” онгоц анхны нислэгээ үйлдсэн.
2005 онд Уэльсийн хунтайж Чарльз, Камилла Паркер-Боулз нар Винзорт хуримаа хийжээ.
Билгийн тооллын 12. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )