ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 11

Өнөөдөр 2025.04.11. Энэ оны 101 дахь өдөр бөгөөд он дуусахад 264 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 11 минутад мандаж, 19 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатарт хур тунадастай. Өдөртөө 5 хэм, шөнөдөө 10 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдөр, Зөв амьсгалах дэлхийн өдөр тохиож байгаа бол Коста Рика Үндэсний баатруудын өдөр, Либери Мацаг, залбирлын өдөр, АНУ Гэрийн тэжээвэр амьтдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр “Sony” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Масарү Ибүка, Олимпын аварга, хүрэл медальт, Зөвлөлтийн гүйлтийн тамирчин Людмила Кондратьева, Олимпын аварга, мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын чөлөөт цаначин Женнифер Хайл, Бразилын супер модель Алессандра Амбросио, Испанийн хөлбөмбөгч Тиаго Алкантара зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1241 оны энэ өдөр Бат хаан, Сүбээдэй баатар нар Унгарын IV Бела вангийн удирдсан Европын нэгдсэн армийн 65 мянган цэргийг бут цохижээ.

1924 оны энэ өдөр Уурын тэрэгний хэрэг эрхлэх газрыг байгуулав.

2006 оны энэ өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын гаалийн албанаас мэдээлснээр, тухайн жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомт хотоор дамжуулан Монгол Улсаас 56475.77 тонн нүүрс импортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1241 онд Бат хаан Унгарын Бела IV хааны цэргүүдийг бут ниргэв.

1868 онд Японд шёгүний засаглалыг татан буулгажээ.

1957 оны энэ өдөр Их Британи Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.

1970 оны энэ өдөр АНУ-ын сансрын “Аполло 13” хөлөг хөөрөв.

2006 оны энэ өдөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай хөгжүүлж байгаагаа олон улсад зарлажээ.

Билгийн тооллын 14. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu