ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 14

Өнөөдөр 2025.04.14. Энэ оны 104 дахь өдөр бөгөөд он дуусахад 261 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 05 минутад мандаж, 19 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн квантын өдөр тохиож байгаа бол Японд Хаврын Такаяма Мацүри баяр, Лаост Бун Пимай шинэ жил, Анголд Залуусын баяр, Унгарт Номын санчдын өдөр, Мьянмарт Тинжян усны баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Кохэй Бямбадорж, дэлхийд анх удаагаа нугасны хорт хавдрыг авах мэс заслыг хийсэн Английн мэдрэлийн мэс заслын эмч Виктор Горслей, уран зөгнөлт зохиолч Брюс Стерлинг, АНУ-ын жүжигчин Эдриен Броуди зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1543 оны энэ өдөр Сан Франциско буланг нээсэн Бартоломео Феррелогийн экспедицийн аялал дуусжээ.

1849 оны энэ өдөр Унгарын босогчид Унгар улс Австриас тусгаар тогтносон тухай зарлажээ.

1865 оны энэ өдөр АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн үхлийн шарх авч, маргааш өдөр нь нас барсан байна.

1871 оны энэ өдөр Германы Рейхстаг парламент үүсгэн байгуулагджээ.

1912 оны энэ өдөр “Титаник” хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөв.

1927 оны энэ өдөр Шведийн Гётеборге хотод анхны “Volvo” автомашиныг үйлдвэрлэжээ.

1991 оны энэ өдөр Ван Гогийн музейгээс нийт 500 сая ам.долларын  20 зураг алдагдав.

2010 оны энэ өдөр Төвөдийн Юшу хотод 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 2700 орчим хүн амиа алджээ.

Билгийн тооллын 17. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үл зоилдох хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu