ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 18

Өнөөдөр 2025.04.18. Энэ оны 108 дахь өдөр бөгөөд он дуусахад 257 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 57 минутад мандаж, 19 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 14 хэм дулаан, шөнөдөө 1 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн радио сонирхогчдын өдөр, Сайн санааны хаврын долоо хоног, Түүхэн хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр, Жонглёруудsy олон улсын тохиож байгаа бол Куба улс Танкчдын өдөр, Өмнөд Африк Гэр бүлийн баяр, Япон Зохион бүтээгчдийн өдөр, АНУ Сонины тоймчдын өдөр, Зимбабве Тусгаар тогтнолын өдөр, Иран Армийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн зохиолч, гүн ухаантан Жорж Люис, химийн гурван элемент нээсэн Францын химич Поль Эмиль Лекок де Буабодран, нэрт мөөг судлаач Бернард Дож, “Формула-1” уралдааны дэлхийн аварга Йохен Риндт, Оросын нэрт жүжигчин Георгий Вицин, Холливудын жүжигчин Эрик Робертс, АНУ-ын жүжигчин Кортни Кардашян нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал

1669 лнд Их Моголын эзэнт гүрний хаан Аурангзеб индуист сүм, хийдүүдийг газрын хөрснөөс арчих зарлиг буулгав.

1791 оны энэ өдөр Английн парламент Африкийн колони улсуудад боолчлолыг хориглохоос татгалзав.

1853 онд Ази дахь анхны төмөр зам ашиглалтад оров. /Бомбей Тхана, 36 км/

1902 онд Их Британи анх удаа гэмт хэрэгтнийг гарын хээгээр таних аргачлалыг хэрэглэжээ.

1961 оны энэ өдөр Дипломат харилцааны тухай Венийн конвенцыг батлав.

1968 онд Лондонгийн хуучин гүүрийг АНУ-ын компанид заржээ. Тус компани гүүрийг Аризона мужид шилжүүлэн, барьсан байна.

1980 оны энэ өдөр Их Британи Зимбабвегийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1988 оны энэ өдөр АНУ-ын Тэнгисийн цэрэг Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэв.

2018 онд Свазилэндийн хаан III Мсвати улсынхаа нэрийг Эсватини гэж өөрчлөх тухай зарлав.

Билгийн тооллын 20. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал  өлсөж ундаасна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu