Өнөөдөр 2025.04.21. Энэ оны 111 дахь өдөр бөгөөд он дуусахад 254 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 52 минутад мандаж, 19 цаг 50 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 9 хэм дулаан, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн Уран бүтээл, инновацын өдөр. Мөн Олон улсын пиццаны өдөр. Италид өнөөдөр Ром хотын өдөр бол Кенид Мод тарих өдөр, Их Британид Хатан хаан II Элизабетын төрсөн өдөр.
Энэ өдөр Кейптаун хотыг үндэслэсэн Ян ван Рибек, Германы сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн цэцэрлэгийг анх санаачилсан Фридрих Фрёбел, Английн зохиолч Шарлотта Бронте, унадаг дугуй зохион бүтээсэн Жеймс Старли, Их Британийн хатан хаан II Элизабет зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
МЭӨ 753 онд Ром хот байгуулагджээ.
1519 оны энэ өдөр Мексикийн эрэг дээр Испанийн эзлэн түрэмгийлэгч Эрнан Кортес буужээ.
1526 оны энэ өдөр Моголын хаан Бабурын цэргүүд Делийн султанат Ибрахим-шах Лодын цэргийг бут цохижээ.
1782 онд Тайландын хаан Будда Ёдфа Чулалоке Чао Прая голын зүүн эрэг дээр өнөөгийн Бангкок хотын шавыг тавьжээ.
1934 оны энэ өдөр Лох Несс нуурын “мангас”-ыг харуулсан “Мэс засалчийн гэрэл зураг” гэх алдарт гэрэл зураг “Daily Mail” сонинд анх хэвлэгдэн гарчээ. 2019 онд эл гэрэл зургийг хуурамч болохыг тогтоосон байна.
1944 оны энэ өдөр Францын эмэгтэйчүүд сонгох эрхээ олж авчээ.
1989 оны энэ өдөр Хятадын шинэчлэлийн хөдөлгөөнийг манлайлагч Ху Яобаны гэгээн дурсгалыг хүндэтгэхээр Бээжингийн төв Тяньаньмэний талбайд 100 мянга орчим оюутан цугларав.
2019 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Владимир Зеленский олонхын дэмжлэг авав.
Билгийн тооллын 23. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )