ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22

Өнөөдөр 2025.04.22. Энэ оны 112 дахь өдөр бөгөөд он дуусахад 253 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 50 минутад мандаж, 19 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эх дэлхийн өдөр. Сербид энэ өдөр Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр бол Исландад Зуны эхний өдөр, Гүржид Хилийн нисэх хүчний баяр.

Энэ өдөр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди, Германы гүн ухаантан Иммануил Кант, Оросын хувьсгалч Владимир Ленин, атомын бөмбөгийн эцэг гэгддэг Америкийн физикч Роберт Оппенхеймер, Оскарын гурван удаагийн шагналт, Алтан бөмбөрцөгийн долоон удаагийн шагналт жүжигчин Жек Николсон, жүжигчин Эмбер Херд, Бразилын хөлбөмбөгч Кака буюу Рикарду Изексон дус Сантус Лейти зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1970 оны энэ өдөр В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг ЗХУ, БНМАУ-д өргөн тэмдэглэжээ.

1990 оны энэ өдөр МоАХ, МоАН-аас АИХ-ын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлд тулган шаардах бичиг илгээжээ. Уг бичигт “НТГ-г Засгийн газрын ордноос гаргах, МоАН-д байр олгох, Ардын түр хурал байгуулах” тухай шаардсан байв.

1998 оны энэ өдөр Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан томилогдов. Гэвч эвслийг бүрдүүлж байсан намуудын зөрчил, үл ойлголцлоос үүдэн 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд Засгийн газрыг огцруулжээ. М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар өмч хувьчлал зэрэг реформын шинжтэй томоохон ажлуудыг эхлүүлж чадсан гэдэг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1737 оны энэ өдөр Квебек хотод Канадын анхны ган хайлуулах зуух ажиллаж эхэлжээ.

1864 оны энэ өдөр АНУ-ын Конгресс “In God We Trust/Бид бурханд итгэдэг” бичгийг Америкийн мөнгөн тэмдэг дээр бичих хууль баталжээ.

1889 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Бенжамин Харрисон цагаан арьст иргэдэд Оклахомад суурших зөвшөөрөл олгов.

1952 онд Невадад хийсэн атомын бөмбөгийн туршилтыг Америкийн 35 сая иргэн шууд үзжээ.

1964 онд Танганика, Занзибар хоёр улс нэгдэн Танзани улсыг байгуулсан тухай зарлав.

1969 оны энэ өдөр хүнд нүд шилжүүлэн суулгах анхны мэс ажилбарыг хийжээ.

2004 оны энэ өдөр БНАСАУ-д хоёр галт тэрэг мөргөлдөж, 150 гаруй хүн амиа алдав.

2016 оны энэ өдөр дэлхийн дулааралтай тэмцэхэд чиглэсэн Парисын гэрээ байгуулагдав.

Билгийн тооллын 24. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал  өвчин эмгэг ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu