Өнөөдөр 2025.04.23. Энэ оны 113 дахь өдөр бөгөөд он дуусахад 252 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 48 минутад мандаж, 19 цаг 53 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 2 хэм дулаан, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр түүнчлэн НҮБ-ын Англи хэлний өдөр, Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр, Дэлхийн ширээний теннисний өдөр, тохиож байна. Хятад улсад Тэнгисийн цэргийн өдөр, Финландад Сарнай, ном солилцох баяр, Бермудын аралд Чинжүүний баяр, ИХ Британид Шекспирийн өдөр, Испанид Дурлалт хосуудын баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Олимпын аварга, АНУ-ын усанд сэлэгч Мартин Лопез-Зуберо, Олимпын аварга, Этиопийн марафонч Гезахен Абера, Нигерийн хөлбөмбөгч Виктор Аничебе, Америкийн загвар өмсөгч Жижи Хадид зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:
1925 оны энэ өдөр “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу “Ардын эрх” сониныг “Үнэн” сонин болгон өөрчилжээ.
1964 оны дөрөвдүгээр сарын 23-28-нд БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.
1991 оны энэ өдөр Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд, хурандаа, генерал Тай Живэйгийн урилгаар Монголын БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамба тэргүүтэй МАА-н төлөөлөгчид Хятадад айлчлав. Энэ нь ойрын 30 жилд МАА-н өндөр тушаалын хүн анх удаа айлчилсан явдал байв.
Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:
1928 онд Канадын дээд шүүх эмэгтэйчүүд нь “хуулийн этгээд” биш гэж тогтжээ.
1956 онд Элвис Пресли Лас Вегаст анхны концертоо хийв.
1967 оны энэ өдөр Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын Засгийн газар “Союз 1” хөлгийг хөөргөж, сансрын нисэгч Владимир Комаров тойрог замд гарав.
1990 оны энэ өдөр НҮБ-ын 160 дахь гишүүнээр Намиб улс бүртгүүлжээ. Мөн тэд Үндэстнүүдийн холбооны 50 дахь улс болжээ.
1992 онд Бээжин хотноо хамгийн том буюу 700 хүний багтаамжтай McDonalds ресторан нээгдэв.
2005 оны энэ өдөр “YouTube”-д хамгийн анхны дүрс бичлэг тавигдав. Анхны дүрс бичлэгийг “Me at the Zoo” нэрээр оруулжээ.
2007 онд НҮБ-ын санаачилгаар дэлхийн олон оронд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн эхлүүлэв.
2022 оны энэ өдөр Нигерид хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт болж, 100 гаруй хүн амиа алджээ.
Билгийн тооллын 25. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )