ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 30

Өнөөдөр 2025.04.30. Энэ оны 120 дахь өдөр бөгөөд он дуусахад 245 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 36 минутад мандаж, 20 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 1 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Христэд итгэгчдийн дэлхийн залбирлын өдөр, Олон улсын жазз хөгжмийн өдөр, Хүнсний хог хаягдалтай тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдөр ОХУ-д Гал командын өдөр, Гүржид Зэвсэгт хүчний, Мексикт Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Их Британид Вискиний баяр, Тайландад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын жүжигчин, театрын найруулагч Шарль Берлен, Оросын нэрт дуучин Филипп Киркоров, Андрей Губин, Америкийн жүжигчин Кирстен Данст, рэпер Ллойд Бэнкс, Израилийн жүжигчин, Галь Гадот, Америкийн жүжигчин, дуучин Дианна Агрон зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1994: Хятад болон Монгол Улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан болжээ. Хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт болон гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1789: АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон тангараг өргөжээ.

1803: АНУ Францын Луизианаг 0.4 га-г гурван центээр бодон худалдаж авчээ.

1916: Герман зуны цагийн хуваарьт шилжсэн дэлхий дээрх анхны улс болов.

1961: ЗХУ цөмийн зэвсэгтэй анхны шумбагч онгоц “К-19”-өө зэвсэглэлд ашиглаж эхэлжээ.

1993: Европын цөмийн судалгааны байгууллага интернэтийг аюулгүй гэж үзсэн байна.

2013: Нидерланд улс 1849 оноос хойш анх удаагаа хаантай болжээ.

2019: Японы 85 настай эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзав.

Билгийн тооллын 3. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Өнөөдөр үс засуулбал  эд мал баялаг төгөлдөр болно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu