ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 02

Өнөөдөр 2025.05.02. Энэ оны 122 дахь өдөр бөгөөд он дуусахад 243 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 32 минутад мандаж, 20 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Харри Поттерын олон улсын өдөр тохиож байгаа бол Иранд Багш нарын өдөр, Польшт Төрийн далбааны өдөр, Индонезид Үндэсний боловсролын өдрийн тэмдэглэж байна.

Энэ өдөр Японы зохиолч Ясүши Акимото, Америкийн жүжигчин, дуучин Элизабет Берриж, жүжигчин Дуэйн Жонсон, Английн хөлбөмбөгч Дэвид Бекхэм, Их Британийн дуучин Лили Аллен, Их Британийн ханхүү Уильямын охин, Кембрижийн гүнж Шарлотта зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдал:

1998 оны энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Монгол Улсад айлчилжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Оросын алдарт яруу найрагч Сергей Есенин, Америкийн бүжигчин Айседора Дункан нар хуримлажээ.

1997 оны энэ өдөр Тони Блэр Их Британийн Ерөнхий сайд болов.

2000 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Армийн хэрэгцээнд байршил тогтоох “GPS” төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрсөн байна.

2011 оны энэ өдөр АНУ-ын тусгай алба дэлхийн № 1 террорист Осама бин Ладеныг устгажээ.

2012 оны энэ өдөр алдарт зураач Эдвард Мюнкийн “Хашхираан” уран зургийг Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 120 сая ам.доллароор зарав.

Билгийн тооллын 5. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд,мал арвижна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu