ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 06

Өнөөдөр 2025.05.06. Энэ оны 126 дахь өдөр бөгөөд он дуусахад 239 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 26 минутад мандаж, 20 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 14 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хоолны дэглэмийг эсэргүүцэх олон улсын өдөр, Дэлхийн нууц үгний өдөр тохиож байгаа бол Данид өнөөдөр Кофены баяр, АНУ-д Сувилагч нарын өдөр, Украинд Явган цэргийн өдөр, Ямайкад Багш нарын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын хувьсгалч Максимилиан Робеспьер, Хойд туйлд нохой чаргаар анх удаа хүрсэн АНУ-ын адмирал Роберт Эдвин Пири, Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фрейд, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин, продюсер Жорж Клуни зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1833 оны энэ өдөр АНУ-д анхны ган анжсыг үйлдвэрлэжээ.

1840 оны энэ өдөр анхны шуудангийн маркийг албан ёсоор эргэлтэд оруулав.

1872 онд Англид хөлбөмбөгийн цомыг бий болгожээ.

1889 оны энэ өдөр Парис хотноо болсон Дэлхийн үзэсгэлэн худалдааны үеэр Эйфелийн цамхагийг олон нийтэд зориулан албан ёсоор нээжээ.

1940 онд Норвегийн алтны нөөц Англид буужээ. Алтны нөөцтэй хамт Норвегийн хааны гэр бүл, Засгийн газрын гишүүдийг нүүлгэн шилжүүлжээ.

1953 онд мэс засалч Жон Гиббон зүрхний нээлттэй мэс засал хийх үеэр анх удаагаа хиймэл зүрх, уушгийг ашиглажээ.

1986 оны энэ өдөр Чернобылийн атомын цахилгаан станцын ослын талаар албан ёсоор зарлаж байжээ.

1998 онд Стив Жобс анхны “iMac” компьютерыг танилцуулав.

2001 оны энэ өдөр Ромын пап II Жон Пол Сирид айлчлах үеэр исламын сүмд орсон анхны пап болж байв.

2023 онд Их Британийн хаан III Чарльз хаан ширээнд залрав.

Билгийн тооллын 9. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu