СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутагт хур тунадас, нойтон цас үргэлжлэн орно

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 05

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж сэрүүсэх төлөвтэй байгаа тул жолооч тээвэрчид та бүхэнд орон нутгийн замд аюулгүй байдлаа сайтар ханган болгоомжтой зорчихыг сануулж байна.

2025 оны тавдугаар сарын 04-нд Завхан аймгийн Солонготын даваанд их хэмжээний цас орж, мөстөж халтиргаа гулгаа үүссэн тул “Завхан АЗЗА” компанийн ажилчид зорчих хэсгийн цасыг хусаж шуурхай хариуцлагатай ажилласан байна.

Мөн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн есөн алба хаагч, хоёр техниктэйгээр ажиллаж тухайн даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu