Өнөөдөр 2023.05.12. Монгол эх оронд маань нар 05 цаг 18 минутад мандлаа. 20 цаг 20 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр. Сербид өнөөдөр Армийн өдөр бол Финландад Эх орны өдөр тохиож байна.
Өнөөдөр Америкийн жүжигчин Брюс Бокслейтнер, Стивен Болдуин, Ким Грайст, Эмилио Эстевес, Саманта Мэтис, Канадын жүжигчин Дебора Кара Ангер, Исландын кино найруулагч, жүжигчин Фридрик Тор Фридрикссон, Их Британийн жүжигчин Кэтрин Тейт, египет гаралтай Америкийн жүжигчин Рами Малек, Оросын уран гимнастикч, олимпын аварга Алина Кабаева, дуучин Виктория Дайнеко, Бразилын хөлбөмбөгч Марсело Виейра зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921 оны энэ өдөр Монгол, Зөвлөлтийн хамтарсан цэрэг Цагаантны цэргийн гол хүчийг бут цохижээ.
1958 оны энэ өдөр БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөрчид нутаг буцаж буй хятад ажилчдын нэгдүгээр ээлжийг галт тэрэгний буудал дээр үдэж мордуулав.
1972 оны энэ өдөр “БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газар хооронд 1972 онд харилцан бараа нийлүүлэх протокол”-д Бээжин хотод гарын үсэг зуржээ.
1989 оны энэ өдөр ЗХУ-ын зүгээс тавдугаар сарын 15-наас эхлэн БНМАУ-аас үлдсэн цэргийн анги нэгтгэлийг татан гаргах болсон тухайгаа мэдэгджээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1949 оны энэ өдөр ЗСБНХУ Баруун Берлиний бүслэлтээ албан ёсоор зогсоов.
1965 оны энэ өдөр Баруун Герман Израил улстай дипломат харилцаа тогтоожээ.
1967 оны энэ өдөр Софи хотод ЗСБНХУ болон Болгарын хамтын ажиллагаа, нөхөрлөл, харилцан туслалцааны шинэ гэрээг үзэглэв.
1971 оны энэ өдөр Сен-Тропд Мик Жаггер, Бианка Перес-Мора Масияс нар гэрлэжээ.
1993 оны энэ өдөр Эстони улс Европын зөвлөлд оров.
1998 оны энэ өдөр Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин анх удаагаа интернэтээр 30 минутын турш дэлхийн янз бүрийн улсаас ирсэн 14 асуултад хариулжээ.
Энэ өдөр үс засуулвал өлзийтэй сайн
Билгийн тооллын 15. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )