ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 13

Өнөөдөр 2025.05.13. Энэ оны 133 дахь өдөр бөгөөд он дуусахад 232 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 16 минутад мандаж, 20 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 12 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн багваахай цэцгийн баяр, Ирээдийн техникийн дэлхийн өдөр тохиож байгаа бол Бразилд Боолчлолыг цуцалсан өдөр бол ОХУ-д Хар тэнгисийн флотын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Зөвлөлтийн сансрын нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Владимир Жанибеков, Америкийн дуучин Стиви Вандер, Энэтхэгийн шашны тэргүүн Шри Шри Рави Шанкар, Америкийн сагсан бөмбөгч Дэннис Родман, Английн кино жүжигчин Саманта Мортон, Роберт Паттинсон, Норвегийн дуучин Александр Рыбак зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1998 оны энэ өдөр Монгол, Хятад хоёр улсын хамтарсан Монголын Төмөртийн-Овооны цайрын баяжуулах үйлдвэрийг нээх гэрээнд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотод болжээ. Энэ нь Хятад Улсаас Монгол Улсад хэрэгжүүлсэн хамгийн том төсөл байв.

2015 оны энэ өдөр Монголын хөлбөмбөгийн холбоо “Арвайн үндэс” ХХК-тай дөрвөн жилийн хугацаатай, 500 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1829 оны энэ өдөр Пушкин эхнэр Наталья Гончаровадаа гэрлэх санал тавьжээ.

1830 оны энэ өдөр Эквадор Колумбын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болов.

1888 оны энэ өдөр Бразилд боолчлолыг цуцалжээ.

1927 оны энэ өдөр Киевт “Динамо Киев” хөлбөмбөгийн клуб байгуулагдсан байна.

1958 оны энэ өдөр Австралийн иргэн Бен Карлин тээврийн завиар дэлхийг тойрохоор аялалд гарчээ. Тэрээр 10 жилийн хугацаанд 62 мянган км зам туулан эх орондоо ирсэн байна.

1966 оны энэ өдөр “Rolling Stones” хамтлаг “Paint it Black” цомгоо гаргажээ.

1981 онд Туркийн алан хядагч Мехмет Али Агжа Ромын пап лам II Жон Пол-ын амь насанд халдахыг завдав.

2014 оны энэ өдөр Туркийн Сомед уурхайд дэлбэрэлт болсны улмаас 282 хүн амиа алдав.

Билгийн тооллын 16. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu