Өнөөдөр 2025.05.14. Энэ оны 134 дахь өдөр бөгөөд он дуусахад 231 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 15 минутад мандаж, 20 цаг 22 минутад жаргана.
Улаанбаатарт бороо шивэрнэ. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Парагвайд Төрийн далбааны өдөр бол Израильд Тусгаар тогтнолын, Филиппинд Үндсэн хуулийн, Либерид Үндэсний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Америкийн кино найруулагч Жорж Лукас, “Facebook”-ийг үндэслэгч, “Facebook” компанийн Ерөнхий захирал Марк Зукерберг, Австралийн жүжигчин Кэйт Бланшетт, Францын жүжигчин Патрик Брюэль, Английн жүжигчин Тим Рот, Америкийн кино найруулагч, Оскарын шагналт Софья Коппола зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1956 оны энэ өдөр БНМАУ, БНАСАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1786 оны энэ өдөр Английн мэс засалч Эдвард Женнер салхин цэцэг өвчний эсрэг вакциныг найман настай Жеймс Фиппс хүүд амжилттай тарьжээ.
1878 оны энэ өдөр вазелин гэх нэрийг патентжуулжээ. Вазелиныг Америкт цагаачилж очсон Английн иргэн Роберт Чезбро бий болгожээ.
1900 оны энэ өдөр Парист Олимпын II наадам нээлтээ хийв. Энэ Олимпод анх удаагаа эмэгтэйчүүд оролцож, анхны эмэгтэй Олимпын аваргаар Английн теннисчин Шарлотте Купер тодорсон билээ.
1948 оны энэ өдөр Израиль улс тусгаар тогтнолоо зарлажээ.
1998 оны энэ өдөр “Ассошэйтед Пресс” агентлаг 150 жилийн ойгоо тэмдэглэжээ.
Билгийн тооллын 17. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )