Өнөөдөр 2025.05.16. Энэ оны 136 дахь өдөр бөгөөд он дуусахад 229 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 12 минутад мандаж, 20 цаг 25 минутад жаргана.
Улаанбаатарт хур тунадастай. Өдөртөө 6 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Энх тайвнаар зэрэгцэн орших олон улсын өдөр, Олон улсын гэрлийн өдөр, Дэлхийн нүүдлийн загасыг хамгаалах өдөр, Олон улсын виртуал туслахын өдөр тохиож байгаа бол Иракт Хоморголон устгах үзлийн эсрэг өдөр, Кайманы арлуудад Хамтын нөхөрлөлийн өдөр, Малайзад Багш нарын өдөр, АНУ-д устаж үгүй болж байгаа амьтдыг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Ирландын жүжигчин Пирс Броснан, Оросын гимнастикч, Олимпын аварга Ольга Корбут, Америкийн поп дуучин Жанет Жексон, жүжигчин Тори Спеллинг, Меган Фокс, топ модель Бехати Принсло зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1956 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Венийн энх тайвныг хамгаалах ард түмний их хурлын комисст илгээлт явуулжээ. Энэ нь АНУ, ЗСБНХУ, БНХАУ, Англи, Францын хооронд энх тайвны гэрээ байгуулах тухай Венийн их хурлын анхааруулсан бичгийн хариу болгон илгээсэн илгээлт юм.
1990 оны энэ өдөр Монголд олон намын систем хуульзүйн хувьд тогтон батжив.
2013 оны энэ өдөр Монголын газрын тосыг Өвөрмонголын нефтийн үйлдвэрт боловсруулж, MGL-93 автобензин гаргасныг Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн байна.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1881 оны энэ өдөр Германд дэлхийн анхны цахилгаан трамвай явжээ.
1929 оны энэ өдөр Холливудад хожим нь “Оскар” гэж нэрлэгдсэн кино наадам анх удаагаа болов.
1969 оны энэ өдөр ЗХУ-ын “Венера 5" хөлөг сугар гарагийг судлахаар амжилттай хөөрчээ.
1991 онд Их Британийн хатан хаан II Элизабет АНУ-ын Конгрессын өмнө үг хэлсэн Их Британийн анхны хатан хаан болов.
1995 оны энэ өдөр Нидерландад 13.97 м урт далавчтай цаасан онгоц бүтээжээ.
2000 оны энэ өдөр АНУ-д архинд донтолтын эсрэг эмийг анх удаагаа туршжээ.
2011 оны энэ өдөр “Endeavor” сансрын хөлөг сүүлчийн нислэгээ үйлджээ.
Билгийн тооллын 19. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )