Өнөөдөр 2025.05.26. Энэ оны 146 дахь өдөр бөгөөд он дуусахад 219 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 02 минутад мандаж, 20 цаг 37 минутад жаргана.
Улаанбаатарт бороо шивэрнэ. Өдөртөө 25 хэм дулаан, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дракулагийн дэлхийн өдөр тохиож байгаа бол Дани улсад Угсаа залгамжлах хунтайжийн өдөр, Гүржид Тусгаар тогтнолын, Польшид Ээжүүдийн өдөр, Австралид уучлалын үндэсний өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Дани, Америкийн кино найруулагч Уле Борнедаль, Америкийн дуучин Ленни Кравиц, Лорин Хилл, Английн жүжигчин Хелена Бонэм Картер, Америкийн жүжигчин Мэтт Стоун, Италийн хөлбөмбөгч Лука Тони зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1981 оны энэ өдөр МАХН-ын 18 дугаар Их хурал хуралджээ. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх долоодугаар таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.
1998 оны энэ өдөр Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн “Ю-12” онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгджээ. Эдгээрийн долоо нь 0-4 насны хүүхдүүд байсан юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1868 оны энэ өдөр Англид хамгийн сүүлийн удаа олны өмнө цаагын ял гүйцэтгэжээ.
1908 онд Английн бизнесмен Уильям Д’Арси Перст /Иран/ газрын тос олборлож эхэлсэн нь Ойрх Дорнодын анхны олборлолт юм.
1928 оны энэ өдөр ФИФА хөлбөмбөгийн ДАШТ-ийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулах шийдвэр гаргав.
1966 оны энэ өдөр Гайана Их Британиас тусгаар тогтносон байна.
1980 оны энэ өдөр Унгарын анхны сансрын нисэгч Берталан Фаркаш “Союз-36” хөлгөөр хөөрчээ.
1999 оны энэ өдөр Энэтхэгийн арми Жамму болон Кашмир мужид “Вижай” ажиллагааг эхлүүлжээ. Ийнхүү Каргилийн дайн эхэлсэн байна.
2001 онд Мадрид хотноо анхны дэлхийн масончуудын их хурал нээгдэв.
2006 оны энэ өдөр Индонезид газар хөдлөлт болж, 5000 гаруй хүн амиа алджээ.
Билгийн тооллын 29. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )