Өнөөдөр 2025.05.27. Энэ оны 147 дахь өдөр бөгөөд он дуусахад 218 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандаж, 20 цаг 38 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 29 хэм дулаан, шөнөдөө 14 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Киргизэд Үндэсний номын сангийн өдөр, Нигерид Хүүхдийн баяр, ОХУ-д Номын сангийн өдөр, Перуд Уугуул иргэдийн эх хэлийг хамгаалах өдөр тохиож байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин Лили-Роуз Депп, олимпын гурван удаагийн аварга, Чехийн тэшүүрч Мартина Сабликова, Английн алдарт хөлбөмбөгч Пол Гаскойн, Английн алдарт тогооч, зохиолч Жейми Оливер, Италийн Оскарын шагналт кино найруулагч Жузеппе Торнаторе зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1873 онд ханхүү Эдуард арлын иргэд Канадад нэгдэхээр шийдвэрлэжээ.
1933 оны энэ өдөр Уолт Диснейн “Гурван торой” хүүхэлдэйн кино нээлтээ хийв.
1940 онд Бельги улс нацист Германд бууж өглөө.
1971 оны энэ өдөр дэлхийн шилдэг хаалгач Лев Яшины зодог тайлах тоглолт явагджээ.
1973 онд ЗХУ “Зохиолчийн эрхийн талаарх Женевийн конвенци”-д нэгдсэнээр дэлхий дахинд Зохиогчийн эрхийн эрин эхэлжээ.
1987 онд Хавайн арлын Конишики гадаад бөхчүүдээс хамгийн түрүүн озэки цол хүртсэн байна.
1988 онд Майкрософт компани Windows 2.1x-ийг гаргалаа.
1997 онд ОХУ, НАТО-гийн хооронд гэрээ байгууллаа.
2006 оны энэ өдөр Индонезийн Ява аралд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 5700 хүн амиа алдан, 37 мянган хүн гэмтэж бэртжээ.
Билгийн тооллын 30. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )