ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 30

Өнөөдөр 2025.05.30. Энэ оны 150 дахь өдөр бөгөөд он дуусахад 215 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандаж, 20 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 1 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийн өдөр. Мөн Олон улсын багтраа өвчний эсрэг өдөр юм. Никарагуад өнөөдөр Ээжийн өдөр бол Гондураст мод тарих өдөр тохиож байна.

Энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгч Стивен Жеррард, Грэмми шагналт америк гитарчин Том Морелло, Их Британийн анхны сансрын нисэгч Хелен Шармен, ОХУ-ын Ардын жүжигчин Роксана Бабаян, Украины дуучин, улстөрийн зүтгэлтэн Оксана Билозир зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1431 оны энэ өдөр 100 жилийн дайнаар Францын Руен хотод Жанна Д.Аркийг шатаан цаазалжээ.

1510 оны энэ өдөр Мин гүрний эзэн хаан Женгдэгийн арми Жү Жифан тэргүүтэй босогчдыг буулган авав. Ингэснээр хунтайж Анхуагийн бослого дарагдсан юм.

1631 оны энэ өдөр Францын анхны хэвлэмэл сонин "Gazette de France" сонин хэвлэгдэж эхлэв.

1866 оны энэ өдөр Нью-Йорк хотод түүхэнд анхны замын осол гарч, машин унадаг дугуйтай мөргөлдсөн байна.

1911 оны энэ өдөр алдарт “500 миль Индианаполис” уралдааны анхны гараа болж, Рэй Хэрроун түрүүлжээ.

1967 оны энэ өдөр Нигерид Иргэний дайн эхэлжээ.

1998 оны энэ өдөр Афганистаны Тахар мужид 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 4000-4500 хүн амь насаа алдав.

2013 оны энэ өдөр Нигери улс ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хоригложээ.

Билгийн тооллын 4. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu