ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 25

Өнөөдөр 2025.06.25. Энэ оны 176 дахь өдөр бөгөөд он дуусахад 189 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт  үүлэрхэг. Өдөртөө 33 хэм дулаан, шөнөдөө 18 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын далайчдын өдөр тохиож байгаа бол Филиппинд Мод тарих өдөр бол Гветемалд Багш нарын өдөр, Мозамбикт Тусгаар тогтнолын өдөр, Хорват, Словенид Төрт ёсны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн дуучин Карли Саймон, Казахстан, Оросын кино найруулагч Тимур Бекмамбетов, Испанийн жүжигчин Эмма Суарес, Канадын рок хөгжимчин Майк Крюгер, Америкийн жүжигчин Линда Карделлини, Оросын шатарчин, дэлхийн аварга Владимир Крамник зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1178: Кентерберийн таван хуварга саран дээр тэсрэлт болохыг ажиглажээ. Энэ үзэгдлийг сар солиртой мөргөлдсөн гэж таамагладаг.

1788: Виржиниа АНУ-ын 10 дахь муж болжээ.

1935: Парист Олон улсын зохиолчдын холбоо байгуулагджээ.

1945: Кремльд Ялалтын баярын жагсаалд оролцогчдыг хүлээн авчээ.

1950: Солонгосын дайн эхэлсэн.

1957: “Нисдэг таваг” тоглоомыг зохион бүтээв.

1959: Москвад Америкийн үзэсгэлэн нээгдэж, Ричард Никсон, Никита Хрущёв нар цагаан тууз хайчилжээ.

1971: Их Британийн Боловсролын сайд Маргарет Тэтчер бага сургуулийн хүүхдүүдэд сүү үнэгүй өгөхийг зогсоосон талаар мэдээлжээ.

1975: Мозамбик улс олон жилийн зэвсэгт тэмцлийн дараа тусгаар тогтнолоо зарлав. Тус улсын Ерөнхийлөгчөөр Самора Машел сонгогджээ.

1991: Словени, Хорват улсууд Югославаас тусгаар тогтнов.

2009: БНХАУ-д “Google”-ийг порно тараадаг гэж буруутгаж, хаажээ. 

Билгийн тооллын 30. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Рашааан хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu