ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

Өнөөдөр 2023.06.26. Энэ жилийн 177 дахь өдөр ба он дуустал 188 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа, 20 цаг  55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороо орно. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 12 дулаан хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эрүүдэн шүүлтэд хохирогчдыг дэмжих олон улсын өдөр тохиож байна. Улс орнуудаас Азербайжанд Зэвсэгт хүчний өдөр, Мадагаскарт Тусгаар тогтнолын өдөр, Румынд Төрийн далбааны өдөр, ӨАБНУ-д Эрх чөлөөний баярын өдөр юм.

Өнөөдөр Америкийн дуучин Ариана Гранде, Италийн хөлбөмбөгч Паоло Мальдини, Америкийн сагсан бөмбөгч Дерон Уильямс, Японы зохион бүтээгч Ёширо Накамацү, Канадын жүжигчин Гару зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1945 оны энэ өдөр ЗХУ-д генералиссимус гэх цэргийн дээд цолыг бий болгож, И.В.Сталинд олгожээ.

Мөн 1945 оны энэ өдөр Сан-Францискод болсон чуулганаар 50 улсын төлөөлөгч санал нэгтэйгээр НҮБ-ын дүрмийг баталсан байна.

1977 оны энэ өдөр Америкийн Индианаполист Элвис Пресли сүүлчийнхээ концертыг тогложээ.

1979 оны энэ өдөр домогт боксчин Мохаммед Али зодог тайлж буйгаа зарлав.

1988 оны энэ өдөр Францын Мюлуз хотод болсон шоуны үеэр “Airbus A320” онгоцны анхны осол болж, гурван хүн амь насаа алджээ.

1994 оны энэ өдөр “Майкрософт” компани MS-DOS системийн худалдааг зогсоосноо албан ёсоор зарлав.

2015 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүхээс Америкийн бүх мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.

Энэ өдөр үс засуулвал нас ахар болно

Билгийн тооллын 1. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu