ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 01

Өнөөдөр 2025.06.30. Энэ оны 182 дахь өдөр бөгөөд он дуусахад 183 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандаж, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт  цэлмэг. Өдөртөө 29 хэм дулаан, шөнөдөө 15 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Ядуурлыг устгах олон улсын өдөр тохиож байна. Энэ өдөр Арменид Прокурорын ажилтны өдөр, Бурундид Тусгаар тогтнолын өдөр, Болгарт Залуучуудын баяр, Канадад Канадын өдөр, Хятадад Коммунист нам байгуулагдсан өдөр, Лесотод Гэр бүлийн баяр, Суринамд Эрх чөлөөний баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Канадын модель Памела Андерсон, Английн жүжигчин Ханна Мюррей, эдийн засгийн Нобелийн шагналт Майрон Шоул, Чехийн сэтгэлзүйч Станислав Гроф зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1877 оны энэ өдөр талбайн теннисний Уимблдон тэмцээн анх удаагаа зохион байгуулагджээ. Тэмцээнд Спенсер Гор түрүүлэв. Тэмцээний тасалбар нэг шиллингийн үнэтэй байжээ.

1890 оны энэ өдөр Англи болон Герман улс Африк тив дэх эзэмшлүүдээ хуваан авав.

1921 оны энэ өдөр Шанхайд Хятадын Коммунист нам үүсгэн байгуулагджээ.

1923 оны энэ өдөр Канадад хятад иргэдийг оруулахыг хориглосон хууль батлагдав. Канадын хятадууд энэ хуулийг “Доромжлолын хууль” гэж нэрлэдэг.

1997 оны энэ өдөр Хонконг дахин Хятадын мэдэлд шилжжээ.

1999 оны энэ өдөр Шотландын парламент 300 жилийн дараа дахин хуралджээ.

2012 онд хөлбөмбөгийн Европын АШТ-ий финаол Испанийн шигшээ баг Италийг 4:00 оноогоор бут ниргэв.

2013 оны энэ өдөр Хорват улс Европын Холбоонд элсжээ.

2017 оны энэ өдөр АНУ Парисын гэрээнээс гарав.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu