ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 04

Өнөөдөр 2025.07.04. Энэ оны 185 дахь өдөр бөгөөд он дуусахад 180 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандаж, 20 цаг 56 минутад жаргана.

Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 22 хэм дулаан, шөнөдөө 12 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Багамын аралд Хатан хааны өдөр, Кайманы аралд Үндсэн хуулийн өдөр, Лесотод Гэр бүлийн баяр, Америкт Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн жүжигчин Жина Лоллобрижида, домогт хөлбөмбөгч Альфредо Ди Стефано, Нобелийн шагналт эдийн засагч Жерар Дебрё, Колумбын Ерөнхийлөгч асан Альваро Урибе, Японы дуучин Гакт, Шотландын жүжигчин Кейт Дики зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1776 оны энэ өдөр Америкийн Ерөнхийлөгч Жорж Вашингтон “Тусгаар тогтнолын баримт”-д гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш энэ өдрийг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.

1819 оны энэ өдөр Кронштадт боомтоос “Восток”, “Мирный” хөлөг онгоц дэлхийг тойрох аялалдаа гарчээ. Энэ аяллын үеэр Антарктид тивийг нээсэн юм.

1829 оны энэ өдөр Англид нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа автобус үйлчилж эхлэв.

1865 оны энэ өдөр Английн зохиолч Льюис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” ном худалдаанд гарчээ.

1906 оны энэ өдөр Этиоп улс тусгаар тогтнолоо зарлав.

1934 оны энэ өдөр нэрт боксчин Жо Луис мэргэжлийн бокст шилжсэн байна.

1960 оны энэ өдөр Америкийн Төрийн далбаан дээр Хавайн арлыг тэмдэглэсэн 50 дахь од нэмэгджээ.

1987 оны энэ өдөр Японы NHK телевиз дэлхийд анх удаагаа хиймэл дагуул ашиглан 24 цаг мэдээллээ дамжуулж эхлэв. 

2001 онд Эрхүү хот орчим Ту-154М онгоц осолдож, 145 хүн амиа алдав.

2004 онд Грекийн шигшээ баг Португалийг хожсоноор анх удаа Европын хөлбөмбөгийн аварга болжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu