ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 15

Өнөөдөр 2025.09.15. Энэ оны 258 дахь өдөр бөгөөд он дуусахад 107 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 27 минутад мандаж, 19 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Улс орнуудаас Энэтхэгт Инженерүүдийн өдөр бол Азербайжанд Үндэсний мэдлэгийн өдөр, Гватемала, Гондурас, Коста-Рика, Никарагуа, Сальвадорд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Испанийн жүжигчин Кармен Маура, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Томми Ли Жонс, гурван удаагийн Оскарын эзэн, найруулагч Оливер Стоун, Их Британийн жүжигчин Софи Даль, Том Харди, Сассексийн гүн, Их Британийн хатан хааны ач хүү Харри зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1946 оны энэ өдөр Болгар улс Бүгд найрамдах ардчилсан улс болжээ.

1949 оны энэ өдөр Конрад Аденауэр ХБНГУ-ын анхны канцлер болов.

1959 оны энэ өдөр Никита Хрущёвын АНУ-д хийх 13 өдрийн айлчлал эхэлжээ.

1997 оны энэ өдөр Google.com домейн бүртгэгдсэн байна.

2007 оны энэ өдөр Перуд нууцлаг солир унажээ.

2008 оны энэ өдөр “Lehman Brothers” банк дампуурлаа зарласан билээ. Энэ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын эхлэл болов.

2024 оны энэ өдөр Доналд Трампын амь насанд халдахыг завдав.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top