ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 17

Өнөөдөр 2025.09.17. Энэ оны 260 дахь өдөр бөгөөд он дуусахад 105 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 30 минутад мандаж, 19 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 15 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын кантри хөгжмийн өдөр, Олон улсын өвчтөний аюулгүй байдлыг хангах өдөр тохиож байна. Энэ өдөр Анголд Баатруудын өдөр, Хондураст Багш нарын өдөр, Их Британид Фитнесийн өдөр, Индонезид Улаан загалмайн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдөр.

Дэлхийн алдартнуудаас өнөөдөр Италийн уулчин Райнхольд Месснер, Америкийн сагсан бөмбөгч, дасгалжуулагч Фил Жексон, жүжигчин Кассандра Петерсон, кино найруулагч Брайан Сингер, дуучин Анастейша, Оросын хоккейч Александр Овечкин зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1900 оны энэ өдөр Австралийн Холбоо байгуулагджээ.

1922 онд Берлинд дэлхийд анх удаагаа дуутай киног нийтэд үзүүлжээ.

1947 оны энэ өдөр Жеймс Форрестол АНУ-ын анхны Батлан хамгаалахын сайд болж, тангарагаа өргөжээ.

1957 оны энэ өдөр Софиа Лорен, Карло Понти нар Мексикт гэрлэв.

1991 онд Латви, Литва, Эстон, БНАСАУ болон Өмнөд Солонгос НҮБ-ын гишүүн орон болжээ.

2001 оны энэ өдөр Чеченийн салан тусгаарлагчид Гудермесийг эзлэхийг оролдов.

2016 оны энэ өдөр АНУ-ын Нью Йорк, Нью Жерси хотуудад алан хядах ажиллагаа болов.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top