ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 18

Өнөөдөр 2025.09.18. Энэ оны 261 дахь өдөр бөгөөд он дуусахад 104 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 32 минутад мандаж, 19 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 17 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн усны чанарын хяналтын өдөр, Олон улсын цахим номын баяр тохиож байна. Азербайжанд өнөөдөр Үндэсний хөгжмийн өдөр, Хорватад Тэнгисийн цэргийн өдөр, Чилид Тусгаар тогтнолын баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн улстөрч Роберт Бэннет, Португалийн Ерөнхийлөгч асан Жоржи Сампайю, Английн хөлбөмбөгч Питер Лесли Шилтон, Чехословак, Канадын хоккейч Петер Штястны, Францын зохиолч Бернард Вербер, Америкийн дугуйн уралдаанч Лэнс Армстронг, Америкийн жүжигчин Жэймс Марсден зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр БНМАУ-ын Х.Чойбалсангийн нэрэмжит Их сургуулийн багш, оюутнууд империалист Америк Тайванийн эрэг орчим цэргээ байрлуулсныг эсэргүүцсэн цуглаан хийжээ. Империалист Америк дайны түрэмгийллээ даруй зогсоож, Тайванийн эрэг орчимд байрлуулсан цэргээ татаж авахыг шаардсан бичиг илгээв.

1990 оны энэ өдөр БНМАУ-ын Ерөнхийлөгчийн нэгдүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1793 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Вашингтон Капитолийн ордны шавыг тавьжээ.

1851 оны энэ өдөр “The New York Times” сонины анхны дугаар гарав. Үнэ нь 2 цент.

1932 оны энэ өдөр Хижаза болон Нежда Абдель Азиз ибн Сауд хаан хоёр хаант улсаа нэгтгэжээ. Тус улс Саудын Арабын хаант улс нэртэй болов.

1947 оны энэ өдөр АНУ-ын Тагнуулын төв газар байгуулагджээ. Энэ өдөр АНУ-ын Агаарын цэргийн хүчин зэвсэгт хүчний тусдаа салбар болов.

1976 оны энэ өдөр Мао Зэдуныг сүүлчийн замд нь үджээ.

1981 оны энэ өдөр Франц улсад цаазын ялыг хориглов.

2014 онд Шотландын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулга явуулахад ард иргэдийн 55 хувь нь эсэргүүцсэн байна.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top