Өнөөдөр 2025.09.19. Энэ оны 262 дахь өдөр бөгөөд он дуусахад 103 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 33 минутад мандаж, 18 цаг 59 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 16 хэм дулаан, шөнөдөө 3 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр “Эх дэлхийгээ цэвэрлэе” дэлхийн арга хэмжээ, Дэлхийн шар айргийн хариуцлагатай хэрэглээний өдөр тохиож байна. Энэ өдөр Чилид Зэвсэгт хүчний өдөр, Италид Бяслагийн баяр, Ирландад Кофены өдөр, Тайландад Музейн өдөр, Туркт Ахмад дайчдын өдөр, АНУ-д Цэргийн олзлогсод, ор сураггүй болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Английн жүжигчин, “Оскар”-ын шагналт Жереми Айронс, Украины хөлбөмбөгч, дасгалжуулагч Михаил Фоменко, Их Британийн супер модель Твигги, Америкийн дуучин, «The Runaways»-ийн гишүүн байсан Лита Форд, Шотландын найруулагч Пол Макгиган, Украины биатлонч Юлия Жима зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1924 оны энэ өдөр Ховдод суух Ардын Засгийн газрын төлөөний түшмэдийг томилжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1841 оны энэ өдөр анхны олон улсын төмөр замыг барьжээ.
1958 оны энэ өдөр Элвис Пресли Германд цэргийн алба хаахаар явав.
1969 оны энэ өдөр “Ми-24” нисдэг тэрэг анхны нислэгээ хийжээ.
1982 оны энэ өдөр Скотт Фалман инээсэн эможийг цахим сүлжээнд хэрэглэхийг санал болгож байв.
2006 оны энэ өдөр Тайландад төрийн эргэлт болжээ.
2017 онд Мексикийн Пуэблэд газар хөдөлж, 370 орчим хүн амиа алдав.
2023 оны энө өдөр Уулын Карабахд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )